Хуульчийн мэргэжлийн шалгалтын тест, бодлогодоо үр дүнтэй бэлдээрэй
Шалгалтын үр дүнг бодлогын оноо тодорхойлдог бөгөөд ний 100 онооны 60 нь бодлогод ногддог. Тестийн асуултаа тайлбартай нь давтаж, бодлогоо алхам алхмаар нь зөв бодож сурахад хамгийн бодит үр дүн гаргана.
Шалгалтаа амжилттай давахад тань хэрэгтэй бүхэн энд бий
Бодит шалгалтын асуултууд
Өмнөх жилүүдийн 4,600 гаруй бодит асуулт. Хариулт бүрд яагаад зөв, яагаад буруу болохыг хуулийн заалтаар тайлбарласан тул цээжлэхгүй, ойлгож сурна.
Жинхэнэ шалгалтын загвараар
200 асуулт, 200 минут. Цагаа тохируулж өөрийгөө сорьж, дууссаны дараа алдсан асуултынхаа тайлбарыг үз.
Ахиц дэвшлээ хянах
Сэдэв бүрээр хэр сайн, хэр муу байгаагаа харна. Алдаж буй сэдвээ олоод цагаа тэнд зарцуул.
Бодлогыг аргаар бод
Иргэний, эрүүгийн, захиргааны бодлого бүрийг нэг бүтцээр бодно: үйл баримт, хэм хэмжээ, тайлбар, дүгнэлт. Алхам бүрийн шалгах асуулт, түгээмэл алдаа, бодсон жишээ байна.
Өөрийн зорилгодоо нийцүүлэн сонгоорой
Туршилт
Сэдвээр нь дадлага хийж, асуулт бүрийн тайлбарыг уншаад ойлгоорой.
- Нийт 100 асуулт, тайлбартай
- Бодлого: салбар бүрийн 1 жишээ, 6 давтлагын карт
- Хавчуурга, тэмдэглэл
Pro багц Онцлох
Дадлага, жинхэнэ шалгалтын загварт сорил, ахицын тайлан. Бодлогын бүх жишээ, давтлагатай.
- Туршилтын бүх боломж
- Бодлого: бүх жишээ бодлого, давтлагын карт
- Жинхэнэ шалгалтын горим
- Сэдэв бүрийн ахицын тайлан
- Алдсан асуултын давталт
Бидэнтэй хамт бэлдсэн шалгуулагчид юу хэлэв?
Хариултын тайлбарууд нь маш ойлгомжтой төдийгүй яагаад энэ хариулт зөв бэ гэдгийг хуулийн зүйл заалттай нь тайлбарлаж өгдөг нь хамгийн том давуу тал байсан. Энд 2 сар л бэлдээд шалгалтандаа эхний оролдлогоороо тэнцсэн.
Цагтай уралдан тест бөглөх горим нь шалгалтын стрессийг давахад үнэхээр их тус болсон. Бодит шалгалт дээр цагийн дарамт бараг л мэдрэгдээгүй.
Ажлынхаа хажуугаар бага багаар бэлдсэн. Ахицын тайлан нь аль сэдэв дээр илүү анхаарах ёстойг яг таг чиглүүлж өгдөг тул цаг маш маш их хэмнэсэн.
Танд асуулт байна уу?
Үнэгүй хувилбарт юу багтсан бэ?
Нийт 100 асуултыг тайлбартай нь хугацаагүй үнэгүй хэрэглэнэ. Бодлого хэсгээс салбар бүрийн нэг жишээ бодлого, зургаан давтлагын карт бас үнэгүй. Карт холбохгүй.
Бодлого хэсэг юу вэ?
Шалгалтын онооны 60 нь бодлого дээр байдаг (журмаар). Энд иргэний, эрүүгийн, захиргааны бодлогыг алхам алхмаар бодох аргачлал, бодсон жишээ, давтлагын карт бий.
Тестийн асуултууд нь бодит шалгалтынх мөн үү?
Тийм ээ. Өмнөх жилүүдийн хуульчийн мэргэжлийн шалгалтын асуултуудаас бүрдсэн бөгөөд шинэчлэгдсэн хууль тогтоомжтой уялдуулан хариулт, тайлбаруудыг байнга шинэчилж байдаг.
Утаснаасаа ашиглаж болох уу?
Болно. Утас, таблет, компьютер бүх дээр ижил ажиллана.
Сэтгэл ханамжийн баталгаа, төлбөр буцаалт байгаа юу?
Хэрэв платформ таны хүлээлтэд нийцэхгүй байвал эхний 14 хоногийн дотор төлбөрөө 100% буцаан авах бүрэн боломжтой.